Чөлөөтийн оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Финляндын Куртане хотноо аравдугаар сарын 2-6-нд чөлөөт бөхийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд 25 орны тамирчид зодоглож буй бөгөөд эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74 кг-ын жингийн барилдаан болж, Монголын гурван тамирчин хүч үзсэнээс 55 кг-д Спортын мастер С.Батболд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт Болгарын бөх Крим Чучуровыг 0:1, 5:0, 1:0 харьцаатай, дараагийн тойрогт Молдавын Антолий Буряныг 1:0, 2:1 харьцаатай ялж, мөнгөн медалийн төлөөх барилдаанд АНУ-ын тамирчин Зачару Сандерст 5:1, 1:1, 3:0 оноогоор дийлджээ. Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд Канадын бөх Стивен Такахашиг 4:0, 1:2, 3:1-ээр ялсан байна.

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 84, 96, 120 кг ба эмэгтэйчүүдийн 48, 51 кг-ын жинд аваргууд тодорно.


Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж