
-Манай төмөр замын хэмжээнд 400 гаруй суудлын галт бий. Үүний 16-г нь өнгөрсөн онд БНХАУ-аас оруулж ирсэн. Хятадын галт тэргийг манай нөхцөлд тохируулахад хүндрэлтэй гэдэг ор үндэсгүй яриа байна. Харин оруулж ирсэн галт тэрэгний нэг нь шатсан гэдэг үнэн. Шатсан галт тэргийг сэргээсэн. Урд хөршөөс авчирсан галт тэрэг манай хуучин галт тэргийг бодвол илүү тухтай, орчин үеийн шийдэлтэйгээрээ онцлог. Одоо Улаанбаатар-Эрээний чиглэлд уг галт тэргээр үйлчилж байна. Ирэх долоо хоногоос Улаанбаатар-Бээжингийн чиглэлд явуулна. Уг галт тэрэг нь дотроо халуун усаар үйлчилдэг, харьцангуй тохитой.
-Халуун усны үйлчилгээ нь тусдаа үнэ тарифтай байдаг уу?
-Үгүй. Галт тэрэгний тасалбарын үнээр л үйлчилдэг.
-Галт тэрэгний үнэ ханшийн хувьд ОХУ-ынхаас хямд байж чадах уу?
-Эдгээр галт тэргийг намайг энэ албан тушаалд томилогдохоос өмнө авсан байсан тул үнэ ханшийг нь сайн мэдэхгүй байна.
Д.Цэцэн