Гурван үеийн сэтгүүлчдийн уулзалт болно | News.MN

Гурван үеийн сэтгүүлчдийн уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Гурван үеийн сэтгүүлчдийн уулзалт болно

Гуравдугаар сарын 6-нд Монголын хэвлэлийн өдрийг угтаж “Сэтгүүлчдийн ёс зүйн төлөвшил нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх нь” сэдэвт  гурван үеийн сэтгүүлчдийн уулзалтыг Хэвлэлийн Хүрээлэн дээр энэ сарын 5-нд зохион байгуулахаар болжээ. Уулзалтад сэтгүүлчдийн ахмад үеийг төлөөлж одоогоос 50 жилийн өмнө МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн анхны төгсөгчид, дунд үеийг төлөөлж хэвлэл мэдээллийн байгууллагад идэвхтэй, үр бүтээлтэй ажиллаж буй, өнөөгийн сэтгүүлчдийн төлөөлөгчид, залуу үеийг төлөөлж Монголын хэвлэл мэдээллийн салбарыг ирээдүйд авч явах сэтгүүл зүйн их, дээд сургуулийн шилдэг оюутнууд оролцох юм. Энэхүү уулзалт нь нэг талаар Монголын хэвлэлийн өдрийг олон нийтэд, тэр дундаа хэвлэл мэдээллийнхэнд таниулан сурталчлах, нөгөө талаар ахмад сэтгүүлчдийн туршлагаас суралцаж, сэтгүүл  зүйн ололт, дутагдалтай талыг халуун тогоондоо ярилцаж, алдаа оноогоо шүүхийг дэмжих зорилготой юм. Тиймээс анхны уулзалтаараа  өнөөгийн Монголын сэтгүүл зүйд тулгамдаж буй ёс зүйн асуудлыг хэлэлцэх юм байна. Хэвлэлийн Хүрээлэн, Сэтгүүлч коллежоос энэхүү уулзалтыг уламжлал болгон жил бүр зохион байгуулж байхаар төлөвлөж байгаа аж.

Б.Анхцэцэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж