
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр 10.00 цагаас нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн замын урд баригдаж буй барилгуудад шалгалт хийхээр болжээ.
Барилгуудын гүйцэтгэл ямар байгаа, зөвшөөрөл нь бүрэн эсэх, аюулгүй байдлыг хэр хангасныг үзэх юм байна. Мөн ардчиллын алтан хараацай С.Зориг агсны амьдарч байсан Залуу техникчдийн ордны дэргэдэх байрны орчимд цэвэрлэгээ хийх юм байна.
Д.ОЮУН