YouTube Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

YouTube Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлнэ

Олон нийтийн сүлжээ сайтын нэг YouTube ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн явц болоод нэр дэвшигчдийн сонгуулийн компанит ажил, сонгуулийн албан ёсны тайланг видео хэлбэрээр дамжуулах болсноо мягмар гаригт албан ёсоор  мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Ерөнхийлөгчийн ирэх арваннэгдүгээр сарын 2-нд болох сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа одоогийн Ерөнхийлөгч Барак Обама болон Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Митт Ромни нарын эцсийн санал хураалтаас өмнөх урьдчилсан санал хураалтуудын дүнгээс эхлээд сонгуулийн үр дүнг танилцуулсан бүх тайланг олон нийтэд дамжуулна гэсэн үг аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр америкчууд болоод олон улсад дээрх  сонгуулийн явц, болон урьдчилсан санал асуулгын талаарх мэдээллийг өмнө нь зөвхөн телевизээр дамжуулан хүлээн авдаг байсан юм. Харин  YouTube-ийн албан ёсны түнш ABC телевизийн мэдээлснээр өнөөдрөөс эхлэн сонгогчид YouTube-ээр дамжуулан АНУ-ын сонгуультай холбоотой зарим тодорхой мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм байна. Түүнчлэн албаны хүмүүсийн мэдээлснээр YouTube-ийн “Election Hub” англи хэл дээрхи мэдээллийн эх сурвалж болох  Аль-Жазира, Нью-Йорк Таймс, BuzzFeed-тай хамтран ажиллах болсноо энэ үеэр мэдэгджээ. 

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж