ҮХАА-н дэд сайд Сайншандад ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

ҮХАА-н дэд сайд Сайншандад ажиллажээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл томоохон аж үйлдвэрийн цогцолбор баригдах Сайншанд суманд ажиллаад, өчигдөр ирсэн байна. Сайншандад ажиллах үеэр аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын бэлтгэл ажилтай танилцаж, Монгол Улс байгалийн баялагаа түүхийгээр экспортлох бус, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын зах зээлээ хангах болон дэлхийд гаргах хэрэгтэй тухай онцолжээ. Монгол Улс дэлхийд тэргүүлэх байгалийн баялагтай хэдий ч түүнийгээ эргэлтэнд оруулахдаа муу, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадалгүй, гадаад худалдааны тэнцлийн алдагдалд ордог тухай албаныхан тайлбарладагтай холбоотой юм.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын эхний үйлдвэрүүдийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсон бөгөөд санхүүжилт шийдэгдвэл бүтээн байгуулалтын ажил эхлэх талаар албаныхан мэдээлж байгаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж