-Даатгалд хамрагдаагүй жолоочдыг торгож машиныг нь шууд л журамлана гэсэн. Хоёр өдрийн туршид хэдэн жолоочийг журамлаад байна?
-Замын цагдаагийн бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хяналт тавьж байгаа. Өнөөдрийн /өчигдрийн/ байдлаар даатгалд хамрагдаагүй нэг ч жолоочийг илрүүлээгүй байна гэсэн мэдээ ирсэн. Манай жолооч нар их ухамсартай болсон нь илт ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, даатгалдаа сайн хамрагдсан байна.
-Тухайн жолооч даатгалаа төлөөгүй бол шууд 140 мянгаар торгох уу?
-Энэхүү торгууль иргэд, жолооч нарын хувьд чангадсан мэт санагдаж магадгүй. Гэхдээ жолооч нар өөрсдийгөө эрсдлээс хамгаалж байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс торгууль төлж, журамлуулахаасаа өмнө машинаа түр жолоодохгүй байж байгаад л даатгалаа төлчих ёстой юм. Хэрэв тухайн жолооч даатгалд хамрагдаагүй л бол шууд 140400 төгрөгөөр торгож, машиныг нь журамлах болно. Даатгалаа хийлгэсэн цагтаа л журмын хашаанаас машинаа гарган авч болно гэсэн үг.
Энэ дашрамд та даатгалд хамрагдсанаар зам тээврийн осол гаргасан тохиолдолд ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг буюу 10 сая хүртэлх хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой болно гэдгийг дахин сануулья. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр даатгалд хамрагдах ёстой бөгөөд C,D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах юм байна. Хэрэв гэр бүлийнхэн дундаа ганц машинтай бол тэрхүү машины дугаар дээр гэр бүлийн гишүүн жолооч нар даатгалд хамрагдаж болох юм байна. Даатгалын нөхөн төлбөр болон хураамж нь жолоочийн ангиллаас хамаарч өөрчлөгдөх юм байна. Тодруулбал,
| Тээврийн хэрэгслийн ангилал | Нэг удаагийн төлбөрийн дээд хэмжээ | Даатгалын суурь хураамж |
1 | “А” ангиллын тээврийн хэрэгсэл | 5 сая төгрөг хүртэл | 12500 |
2 | “В” ангиллын тээврийн хэрэгсэл | 5 сая төгрөг хүртэл | 33000 |
3 | “С” ангиллын тээврийн хэрэгсэл | 10 сая төгрөг хүртэл | 42500 |
4 | “Д” ангиллын тээврийн хэрэгсэл | 10 сая төгрөг хүртэл | 53000 |
5 | “Механизм ангиллын тээврийн | 5 сая төгрөг хүртэл | 12500 |
6 | Мэргэшсэн болон С,Д ангиллын |
| 33000 |
Санхүүгийн зохицуулах хорооноос албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй даатгалын компаниудыг тогтоож өгчээ. Жолооч нар дараахи даатгалын компаниудаас сонголтоо хийж даатгуулах боломжтой. Үүнд,
| Даатгалын компанийн нэрс | Хаяг, байршил | Харилцах утас |
1 | Мөнх даатгал | СБД, 8-р хороо, бага тойруу | 321851, 331332 |
2 | Номин даатгал | 330023 99090679 | |
3 | Миг даатгал | ЧД, Энхтайваны өргөн чөлөө Миг | 330130 330131 |
4 | Соёмбо даатгал | СБД, Олимпийн гудамж, Гранд оффис, | 77220707 77115555 |
5 | Ард даатгал | СБД, Сүхбаатарын талбай-2, Сентрал | 77200088 368376 |
6 | Монгол даатгал | СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн | 320524 70170000 |
7 | Моннис даатгал | СБД, 12 хороо, нарны зам 13, | 70117106
|
8 | Тэнгэр даатгал | СБД 8-р хороо “City | 312234 |
9 | Бодь даатгал | ЧД, 15/160 Сүхбаатарын талбай, | 70110280 3234444 |
10 | Монре даатгал | СБД бага тойруу, 37Б, | 70090000 |
11 | Улаанбаатар хотын даатгал | СБД, 2-р хороо, Тээвэрчдийн | 70119827 55253399 |
12 | Практикал даатгал | ЧД, 1-р хороо, Энхтайваны өргөн | 331525 312131 |
13 | Гэр даатгал | ЧД-ийн 1-р хороо Энхтайваны өргөн | 70139090 |
14 | Мандал даатгал | СБД Сөүлийн гудамж, 7/1 Мандал | 70107007 70117017 |
15 | Ганзам даатгал | БГД 2-р хороо Сөүлийн гудамж 45, | 242667 242634 |
Зам тээврийн осол гаргасан бол жолооч та,
Осол гаргасан даруйдаа Жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогч болон даатгалын компанидаа мэдэгдэх хэрэгтэй. Мөн Цагдаагийн байгууллагад хандан даатгалын баталгааг шалгуулах ёстой юм байна. Эцэст нь даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөх шаардлагатай.