
Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг,. Баруун зүгийн нутгийн өмнөд болон говийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус, говийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn