Ахмад сагсчдын УАШТ болж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Ахмад сагсчдын УАШТ болж байна

Ахмадын баярыг  угтсан  Ахмад сагсан бөмбөгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дорнод аймагт  амжилттай зохион байгуулсан байна. Тус тэмцээнд 18 байгууллагын эрэгтэй 19,  эмэгтэй 12 баг өрсөлджээ. Эрэгтэйчүүдийн 40-44 насны ангилалд “Түшиг” баг тэргүүлсэн бол 45-49 насны ангилалд  “Хасу мегават”, 50-54 насны  ангилалд  “Майн-Инфо”, 55-дээш насны ангилалд “Эрдэнэс ТТ” баг тэргүүлжээ. Харин эмэгтэй тамирчдын 35-39 насны ангилалд “Гурван тамир” баг, 41-45 насны ангилалд Иргэний нисэхийн ерөнхий газрын “Мон торх”, 46-гаас дээш насны  ангилалд “АПУ” компанийн багууд тэргүүн байрт шалгарсан байна.
                                                                                                                                                                                                                                     Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж