ABBA-гийн цомог тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

ABBA-гийн цомог тэргүүлжээ

Их Британийн “UK  Chart” сүүлийн үед дэлхийд нэртэй хамтлаг дуучдын  ашиг орлогоороо тэргүүлж байгаа  цомгуудыг таницуулсан байна. “UK  Chart”-ийн танилцуулснаар хамгийн их ашиг олсон цомгоор алдарт Абба хамтлагийн хит дуунуудаас бүрдсэн “Gold Greatest Hits” цомог дөрвөн сөя ам долларын ашиг олж шилдгээр шалгарсан байна. Уг цомогт 1990-ээд оны үед  Абба  хамтлагийн дэлхий даяар хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байсан “Мама Миа”-гаас эхлээд бүх цаг үеийн шилдэг дуунуудыг нь багтаасан гэдгээрээ онцлог гэнэ. Харин залуу дуучин Аделийн “21” нэртэй цомог 3.5 сая ам долларын ашиг олж хоёрдугаарт шалгарсан аж. Гуравдугаарт Английн нэрт рок хамтлаг болох “Oasis”-ийн “What"s the Story Morning Glory” цомог орсон бол нэрт дуучин Эми Уайнхаусын “Back to Black” цомог нь 3.225 саяын олж дөрөвдүгээрт шалгарсан байна. Тавдугаарт Жеймс Блантын “Back to Bedlam” цомог 3.209 сая ам долларын ашиг олж тус тус шалгарчээ. Ингээд “UK  Chart”-д ашиг орлогоороо тэргүүлж байгаа эхний арван цомгийг танилцуулъя.

  1. Gold Greatest Hits – Abba: 4сая ам доллар  (1992)
  2. 21 – Adele: 3.5 сая ам доллар  (2011)
  3. What"s the Story Morning Glory – Oasis: 3.4 сая ам доллар  (1995)
  4. Back to Black – Amy Winehouse: 3.225 сая ам доллар  (2006)
  5. Back to Bedlam – James Blunt: 3.209сая ам доллар  (2004)
  6. No Angel – Dido: 3.031сая ам доллар  (2000)
  7. Come on Over – Shania Twain: 3.02 сая ам доллар  (1997)
  8. Spirit – Leona Lewis:2.95 сая ам доллар  (2007)
  9. Urban Hymns – The Verve: 2.9 сая ам доллар  (1997)
  10. White Ladder – David Grey 2.8 сая ам долар  (2000)

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж