Хьюстоны ээж шүүхэд гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Хьюстоны ээж шүүхэд гомдол гаргажээ

Алдарт дуучин Уитни Хьюстон харамсалтайгаар хорвоог орхисоны дараа  түүний бүх өмч, хөрөнгийг гэрээслэлийнх нь дагуу охин Бобби Кристина өвөлж авсан билээ. Мөн Хьюстоны гэрээслэлийн гол хариуцагчаар дуучны ээж Кисси итгэмжлэгдсэн хүмүүсээр ах, бэр эгч нар нь томилогдсон байна. Түүнчлэн  гэрээслэлийн дагуу шүүхийн захирамж гарч  Бобби Кристина  21 хүрээд ээжийнхээ өв хөрөнгийн эхний хэсгийг өвлөн авч,  25 настайдаа хоёр дахь хэсгийг, харин үлдсэн хэсгийг 30 нас хүрээд өвлөн авах болсон юм. Харин гэрээслэлийн дагуу Бобби Кристина ээжийнхээ өв хөрөнгийг залгамжлан авах өдөр ойртсон энэ үед Хьюстоны гэр бүлийнхэн үүнд саад хийхээр оролдох болжээ. Тэд охины өв хөрөнгийг залгамжлан авах хугацааны хувьд санал зөрөлдөж, маргалдах болсон бөгөөд энэхүү хугацааг хойшлуулах хүсэлтэй байгаа юм байна. Харин Хьюстоны ээж Кисси ач охиноо ээжийнхээ өмч хөрөнгийг хайр гамгүй үрэн таран хийж, гарын салаагаараа урсгана гэж үзэж байгаа аж. Тиймээс тэрбээр Боббигийн ээжийнхээ үлдээсэн өв залгамжлах хугацааг хойшлуулахаар Атланта хотын Фултоны дээд шүүхэд гомдол гаргажээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж