Хятад Венесуэлийн хиймэл дагуулыг хөөргөжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Хятад Венесуэлийн хиймэл дагуулыг хөөргөжээ

Өнгөрсөн бямба гаригт Хятад улс Венесуэлийн Засгийн газарт зориулан бүтээсэн хоёр дахь “Миранда” нэртэй хиймэл дагуулаа Ганьсу мужаас хөөргөжээ. Уг хиймэл дагуулыг хөөргөхөөс цагийн өмнөөс эхлэн бүхий л үйл ажиллагааг нийслэл Каракас хотноо асар том дэлгэцээр дамжуулан иргэдэд үзүүлсэн байна. Мөн уг үйл ажиллагааг Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Засгийн газрын гишүүд болон Хятадын элчин сайд нарын хамт үзэж сонирхжээ. “Миранда” хиймэл дагуул нь өдөрт гурван удаа Венесуэлийг тойрон эргэхдээ дөрвөн камерийн тусламжтайгаар 350 маш өндөр нягтралтай зураг дарах чадалтай гэнэ. Венесуэль улс нь уг хиймэл дагуулыг цэргийн үйл ажиллагаа, хууль бус уурхайн олборлолт, хот төлөвлөлт, ургамал тариалалт зэргийг хянах зориулалтаар ашиглах юм байна. Энэхүү хиймэл дагуул нь Венесуэль улсын хувьд сансрын тойрог замд оруулсан хоёр дахь хиймэл дагуул аж. Өмнө нь 2008 онд мөн БНХАУ тус улсад зориулан харилцаа холбооны чиглэлийн хиймэл дагуулыг хөөргөж байсан байна. Уг хиймэл дагуул нь Венесуэлийн үндэсний баатар асан Симон Боливарын нэрээр нэрлэгджээ. Дашрамд сонирхуулахад “Миранда” хиймэл дагуул нь Венесуэлийн агуу удирдагч агсан Себастьян-Франсиско Мирандагийн нэрээр нэрлэгдсэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж