АНУ-ын хууль тогтоогчид банкны системийнхээ хяналтыг чангалах талаар хэлэлцэж байхад “Wall Street” гудамжны цаад өнцөгт өөр нэг санхүүгийн систем энэ бүхнийг хараад тайван сууж байна. Энэ бол АНУ-ын хөрөнгө оруулалтын сангийн зах зээл бөгөөд тэнд 1.7 триллион ам.доллар эргэлддэг. Хувьцаа, хөрөнгийн биржийн комисс хөрөнгө оруулалтын банкнуудыг шалгаж, шалгалтыг нь чангалах гэж байхад сангууд энэ талаар юу ч хэлэхгүй байна. Учир нь шинээр гарах хууль тогтоомж тэднийг хөндөхгүй. Richard Baker зэрэг хэлхээ холбоо сайтай бүгд найрамдах намын гишүүд Конгрессын Санхүүгийн үйлчилгээний хороонд байгаа бөгөөд ямар нэг арга замаар Вашингтоны хийж байгаа санхүүгийн шинэчлэлээс хөрөнгө оруулалтын сангуудыг зайлсхийлгэж чадаж байгаа.
“Бид 21-р зууны банкуудад хамгийн орчин үеийн зохицуулалт хийж байхад хэдэн триллион ам.долларын санхүүжилт хийдэг хөрөнгө оруулалтын сангуудад зохицуулалт хийлгүй үлдээнэ гэдэг маш том алдаа” гэж “AFL-CIO” хөрөнгө оруулалтын албаны захирал Dan Pedrotty ярьж байна. Тэдний компани 500 тэрбум ам.доллараас дээш хөрөнгөтэй үйлдвэрчний эвлэлийн тэтгэвэрийн сангуудад хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг. Хэрвээ хөрөнгө оруулалтын сангуудын зохицуулалт одоо байгаа хэвээрээ үлдэх юм бол арилжааны банкнуудаас илүү давуу талтай болох болно гэж “Business Week” мэдээлж байна.

Т.Бадрах