Египетийн эмч нарын үйлдвэрчний эвлэлээс өчигдөр буюу даваа гаригт мэдээлснээр тус улсын эмч нар цалингаа нэмүүлэх зорилготой хэсэгчилсэн ажил хаялт зарласан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр эмч нар тус улсын удирдагч Хосни Мубаракын дэглэмийн үед буюу 2011 онд хамгийн сүүлд ажил хаялт зарлаж байжээ. Түүнчлэн эмч нарын ажиллах орчин хангалтгүй тэр дундаа сүүлийн үед ихээр нэмэгдэх болсон өвчлөлийн улмаас өвчтөнүүд хэвтэх оргүй шалан дээр хэвтэж, эмнэлэгийн үйлчилгээг хангалттай авч чадахгүй байна хэмээн тэд гомдолсон байна. Эмч нарын мэдээлж байгаагаар сүүлийн арван жилд улсын төсвөөс эмч нарын цалингийн санг дорвитой нэмэгдүүлээгүй бөгөөд авилгалд автсан албан хаагчдын дунд үл тоомсорлогдсон байдалтай байгааг тэд онцолсон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэхүү ажил хаялт нь тус улс дахь эмч нарын сүүлийн дөрвөн жилд байгаагүй ажил хаялт гэдгээрээ онцлог юм байна. Египетийн эмч нарын үйлдвэрчний эвлэлийн нэгэн төлөөлөгчийн мэдээлснээр тус улсын хэмжээнд нийт 520 эмнэлэг байдаг бөгөөд түүний 70 хувь нь төрийн мэдэлд байдаг гэнэ. Эмч нар цалингаа нэмүүлэхээр ийнхүү жагсаал зохион байгуулсан ч засгийн газар нь шийдвэртэй арга хэмжээ аваагүй байгаа гэнэ.
Э.Анхтуяа