УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН-д элсчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН-д элсчээ

УИХ-ын гишүүн, МҮАН-ын гишүүн Ц.Цолмон өнөөдөр МАХН-д элссэн байна. Тус хоёр нам хоёулаа “Шударга ёс” эвсэлд харьяалагддаг тул парламент дахь хүчний харьцаанд энэ шилжилт нөлөөлөхгүй юм.

Өнгөрсөн зун МАХН, МҮАН-ыг нийлүүлж нэг нам болгох ёстой гэсэн уриалгыг дэвшүүлэн эвслийн нөхдөдөө хандаж байсан эрхэм гишүүн Ц.Цолмон ийнхүү “Шударга ёс” эвслийн нэг халааснаас нөгөө халаас руу шилжин оржээ. Түүнийг өнөөдөр МАХН-ын бат илэрхийлэхээ гардсан хэмээн МАХН-ын эх сурвалж хэлж байна. Уг нь гишүүн Ц.Цолмон 1990 онд МАХН –ыг шинэчлэх эрдэмтдийн бүлэгт ажиллаж байсан бөгөөд Сэргэн мандлын нам, Ардчилсан намд байж байгаад М.Энхсайханы хамт ҮШН, МҮАН-ыг байгуулсан юм.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж