Эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөж байна

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын жилийн хүрээнд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт улсын зөвлөгөөн өнөөдөр “Кемпински” зочид буудалд болж байна. Энэ үеэр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга аргачлалыг хэлэлцэж, харилцан туршлага солилцон, чанар, аюулгүй байдал, эрсдэл, хяналтын талаарх шинэ мэдээллийг хүргэж буй. Үүнд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, төрөлжсөн төв, төв эмнэлэг, амаржих газар, нэгдсэн эмнэлгийн дарга, захирал, чанарын албадын дарга нар оролцож байна. Зөвлөгөөнийг нээж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус сэдвээр илтгэл хэлэлцүүлэхдээ,  Монгол хүн эх орондоо эмнэлгийн тусламжийг чанартай авах бололцоог бүрдүүлэх, эм болон хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалган нэг худалдан авагчийн зарчимд шилжүүлэх, хүн амынхаа эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, бага дунд орлоготой иргэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалахаар Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгааг дурдаад, яамны зүгээс эрүүл мэндийн чанарт анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Зөвлөгөөн маргааш 08.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж