Орхоны Засаг даргын хэргийг дахин хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Орхоны Засаг даргын хэргийг дахин хэлэлцэнэ

Анхан болон давж заалдах шатны шүүхээс 3.6 жилийн хорих ял сонссон ч Улсын Дээд шүүхээс цагаатгагдаад байгаа Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын хэргийг энэ долоо хоногт болох Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Хурал аравдугаар сарын 5-нд болох юм байна.  

Д.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүний тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, 3,6 жилийн хорих ял оноосон юм.  Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Д.Оюунбатад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байгаа.  Гэвч түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хяналтын прокурор нь эсэргүүцэн, эсэргүүцэл бичсэн тул уг хэргийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.

 
Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж