Д.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүний тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, 3,6 жилийн хорих ял оноосон юм. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Д.Оюунбатад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байгаа. Гэвч түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хяналтын прокурор нь эсэргүүцэн, эсэргүүцэл бичсэн тул уг хэргийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Д.ЖАРГАЛ