Иж бүрэн аппараттай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Иж бүрэн аппараттай болжээ

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн эмч нар аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Сурагчдын эрүүл мэндийг сайжруулах ” төслийг 2010 оноос хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Энэ төслийн  хүрээнд саяхан 15 сургуулийн эмч нарт иж бүрэн компьютер, принтер болон  нян устгагч аппаратыг гардуулан өгчээ. Тоног төхөөрөмжийг Солонгосын “Эрүүл мэндийн багш нарын холбоо” болон “Койко” ОУБ”-аас хандивлаж байгаа бөгөөд эдгээр байгууллагууд уг төслийг хамтран хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төсөл  2013 он хүртэл үргэлжлэх  аж. Төслийн хүрээнд таван ажлыг хийж эхлээд байгаа юм байна.  Үүнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийх тоног төхөөрөмжөөр хангах, эрүүл мэндийн хичээл заах гарын авлага хэрэгслээр хангах, сурагч бүрийг эрүүл мэндийн  карттай болгох, эцэст нь гадаад харилцааг сайжруулах зэрэг ажлуудыг хийж байгаа аж. Уг  төсөлд одоогоор  20 сургууль хамрагдаж, 17 төрлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.  


Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж