“Тэнгэрийн хүү” дахин тайзнаа

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн хүү” дахин тайзнаа

Улсын драмын эрдмийн театрын 2012 оны шилдэг бүтээл “Тэнгэрийн хүү” жүжиг дахин тайзнаа амилах гэж байна. “Гэгээн муза” наадмаас шагналын хур буулгасан, найруулагч Н.Наранбаатарын бүтээл тус жүжгийг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш драмын театрын тайзнаа тоглох юм. Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан тус жүжгийг дахин үзэх хүсэл театрын уран бүтээлчдэд байнга ирдэг тул ийнхүү урын сан дахь шилдэг жүжгээ ойр ойрхон тоглож, үзэгчдийн мэлмийг баясгахаар болжээ.

Сонирхуулахад, УДЭТ-ынхан өнгөрсөн сард орон нутгийн үзэгчдэд аяны богцоо дэлгэж, уран бүтээлийн дээжээсээ оюуныг нь ундаалаад ирсэн юм. Тэд тун удахгүй буюу ирэх арваннэгдүгээр сарын дундуур өвөл цагийн нээлтээ алдарт У.Шекспирийн “Гамлет” жүжгээр хийхээр хэдийнэ бэлтгэлдээ орсон. 33 жилийн дараа тайзнаа амилах уг бүтээлийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулж буй.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж