Афганистаны Хост хотод өчигдөр нэгэн амиа золиослогч этгээд бөмбөг тэсэлж, халдлага үйлджээ. Үүний улмаас 20 хүн амь үрэгдсэний зургаа нь Афганистаны цагдаа, гурав нь НАТО-гийн цэргүүд, бусад нь энгийн иргэд байжээ. Мөн энэ үеэр 60 гаруй хүн гэмтэж бэртжээ. Одоогоор НАТО амь үрэгдсэн цэргүүд аль улсын харьяат болохыг мэдээлээгүй ч тус хотод АНУ-ын цэргүүд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Амиа золиослогч этгээд мотоцикл унаж явсан бөгөөд цэргүүдийн сууж явсан машиныг хажуугаар нь өнгөрөхийг хүлээж байгаад бөмбөг тэсэлсэн байна. Сүүлийн үед Хост хотын ойролцоох зүүн хэсгийн хотуудад амиа золиослогчийн халдлага гарах нь ихэссэн бөгөөд өнгөрсөн зургадугаар сард амиа золиослогчийн бөмбөгөнд 21 хүн амь үрэгдэж байсан юм. Дээрх газарт голдуу Талибан зэвсэгт бүлэглэлийн дайчид халдлага үйлддэг байна.
Б.АНХТУЯА