Хан-Уулд 160 хүүхдийн цэцэрлэг нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Хан-Уулд 160 хүүхдийн цэцэрлэг нээгдлээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын захиалгын дагуу Хан-Уул дүүргийн VI хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай 189 дүгээр цэцэрлэгийг байгуулжээ. Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, таван бүлэгт 160 хүүхдийг хүлээж авсан байна. Барилгын ажлын тухайд, халаалтыг цахилгаанаар шийдсэн бөгөөд тог тасарсан үед аваарын дизель ашиглан дулаанаа гаргаж авах боломжтой гэнэ. Орчин үеийн технологийн камерын систем, телефон утасны  дотор холбоо бүхий будаг нь ханхалсан шинэ цэцэрлэгийн нээлтэд Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Даваадулам, Нийгмийн хэлтсийн дарга Б.Булган нарын албаны хүмүүс,  иргэдийн төлөөлөл оролцсон байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж