
“Хурд” хамтлагт 20 жилийн турш уран бүтээлээ туурвисан түүний анхны бие даасан тоглолтын найруулгыг Монголдоо номер нэг гэгддэг “On&Off” продакшн хариуцаж буй. Гурван хэсгээс бүрдэх “Хурд”-ын Отгоогийн тоглолтын эхний хэсэгт Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Сэрчмаа, С.Наран, Ж.Алтанцэцэг, Б.Дашдондог, “Номин талст”, “Чоно”, “Sweetymotion” хамтлаг, ая зохиогч, төгөлдөр хуурч Б.Чинбат гээд рок, попын шилдгүүд чуулж, түүний зохиосон хит дуунуудыг эгшиглүүлэх бол хоёрдугаар хэсэгт Д.Отгонбаярын хөгжмийн аяз, зохиолууд уянгалж, харин төгсгөл хэсэгт “Хурд”-ын шилдгийн шилдэг хитүүд үзэгчдийг доргиох нь ээ.
Г.Даша