Монголбанк 22.6 сая ам.доллар худалдан авав

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Монголбанк 22.6 сая ам.доллар худалдан авав

Монголбанк өнөөдөр /10 дугаар сарын 2/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар  арилжааны банкууд 22.6 сая ам.доллар худалдах санал ирүүлж Монголбанк 1393.76 төгрөгийн хаалтын ханштайгаар саналыг 100 хувь биелүүлжээ. Харин юанийн дуудлага худалдаагаар дөрвөн сая юань худалдан авах санал ирүүлсэн боловч Монголбанкны зүгээс юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд, энэхүү арилжаанд оролцсонгүй.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж