”Их талын жазз” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

”Их талын жазз” өнөөдөр нээлтээ хийнэ

“Их талын жазз” ТББ-аас зохион байгуулдаг олон улсын жазз хөгжмийн наадам өнөөдөр 19.00 цагт УДБЭТ-т нээлтээ хийх гэж байна. Дөрвөн өдөр эгшиглэх энэ удаагийн наадамд Австралийн дуучин, төгөлдөр хуурч Бонни Женсен, саксафонч Грахам Жесс, Францын лимбэчин Эмил Калм, “The Laurent maur” хамтлаг анх удаа оролцож байгаа ба мөн өнгөрсөн жил ая дуугаа өргөсөн  Канадын дуучин Деб Расмуссен, Швейцарийн дуучин Элиан Амхерд нар дахин монголын үзэгчдэд уран бүтээлээ толилуулах нь ээ. Энэ жилийн жааз хөгжмийн наадам онцлог ихтэй болох юм. Учир нь наадмын оролцогчид Цэргийн дуу бүжгийн ансамбль, Хөгжим бүжгийн коллеж, “Лотус” өнчин хүүхдийн асрах газар, “Kempinski” зочид буудалд хандивын тоглолт хийж, сургалт явуулах аж. Харин хаалтын тоглолт энэ сарын 6-нд “Blue sky tower”-т эгшиглэх нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж