Автомат машин байрлуулахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Автомат машин байрлуулахыг хоригложээ

Унгарын Засгийн газраас мөрийтэй тоглоомыг хориглох ажлынхаа хүрээнд тус улсын кафе, баар зэрэг газруудад автомат тоглоомын машин байрлуулахыг хориглох байна. Цаашид автомат машины тоглоомыг зөвхөн казинод тоглохыг зөвшөөрөх бөгөөд  бусад газруудад ийм машин байрлуулахыг хуулиар хориглох ажээ. Унгарын албаныхны үзэж буйгаар иргэд олсон орлогынхоо ихэнхи хувийг автомат машины тоглоомонд үрдэг ба үүнийг  хуулиар хориглосноор иргэд жил бүр 135 сая ам.доллар хэмнэх боломжтой болох гэнэ. Гэхдээ интернэтээр  автомат тоглоом тоглох нь энэ хоригт хамаарахгүй юм. Унгарын Ерөнхий сайд энэ талаар мэдэгдэхдээ уг хорионы цаана үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал багтаж байгаа тухай ярьжээ. Мөн тэрбээр энэхүү хуулийг өнөөдөр Засгийн газраар батлуулах ба батлагдсан даруй энэ долоо хоногтоо багтаан хэрэгжүүлж эхлэнэ гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ хууль батлагдсан даруй кафе, баарууд дахь автомат тоглоомын машинуудыг хурааж, үүнд хяналт тавих гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж