Анхны уулзалтын сэдэв орон нутгийн сонгууль байв. Орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сарын 21-нд хийх нь цаг хугацааны хувьд оройтож байгаа, цахим системээр сонгууль хийх нь эргэлзээ дагуулж болзошгүй гэх зэргийг ерөнхий нарийн бичгийн дарга сэтгүүлчдэд мэдээллээ.
Мөн “АН бүх асуудлыг хаах, боох үйлдэл гаргаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэсэн МАН-ын санал, санаачилгыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тиймээс МАН иргэдээсээ хэнийг нэр дэвшүүлэхийг санал асуулгаар авах алхмыг хийнэ. Ардын нам хүний төлөө ажиллах зарчмаа хэрэгжүүлнэ. Улс орон даяар намын үүрүүд орон нутгийн сонгуулийн бодлогоо хэлэлцүүлж байна. Жирийн гишүүд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцаж гаргана. Олон түмний санал асуулгаар нэр дэвшүүлнэ. Цаашид Ардын намын бодлого нээлттэй, буруу үйлдлийг илрүүлэхийг төлөө ажиллана. УИХ-д МАН-ын бүлгийг өдий болтол байгуулахгүй байгаа. Сүүлийн үед манай гишүүд рүү, өмч рүү халдах явдал гарах болсон. Манай намынхан байшинтай байлдаж яваагүй. МАН бол хамгийн нээлттэй нам. Орох, гарах нээлттэй байгаа. МАН-д элсэх гэж байгаа хүн олон бий. Үүнийг сүр дуулиантай зарлахгүй. Намд гишүүнээр элсэхийг шоу болгохгүй. МАН-ыг дарангуйлж байгаа нэг хэлбэр нь Өвөрхангайн хоёр гишүүний тангаргыг өргүүлэхгүй, дахин сонгууль явуулахгүй байгаа явдал” хэмээн мэдэгдэв.