Уламжлалт анагаах ухааны төв нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Уламжлалт анагаах ухааны төв нээгдлээ

Дундговь аймагт Уламжлалт анагаах ухааны төвийн хоёр давхар барилга дөрвөн зуу гаруй сая төгрөгийн төсөвт өртгөөр баригдаж, дашням, балжинням давхацсан билэгт сайн өдөр ашиглалтад орлоо. Тус аймагт уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тасгийг нэгдсэн эмнэлгийн дэргэд анх санаачилснаас эхлээд Уламжлалт анагаах ухааны төв байгуулахаар олон жилийн турш  хөөцөлдсөн хүний их эмч Л.Бямбаа “Урьд нь бид эмнэлгийн зориулалтаар ашиглахад тун бэрхшээлтэй  хоёр, гуравхан умгар өрөөтэй байранд үйл ажиллагаа явуулж байсан бол  шил толь болсон, орчин үеийн эмнэлгийн үйлчилгээнд тохирсон, олон өрөө тасалгаатай, хоёр давхар орд харшид орж байгаадаа баяртай байна. Энэ бол Дундговь аймгийн ард түмний эрүүл энхийн төлөө төрөөс авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээний нэг юм.  Ардын уламжлалт анагаах ухааныг дээдлэх, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ авах сонирхол эрс нэмэгдэж байгаа өнөө үед  энэ эмнэлэг нээгдсэн нь олон түмний эрэлт хэрэгцээг хангасан, тэднийгээ баярлуулсан  том үйл явдал болж байна” гэлээ.

С.ПҮРЭВСҮРЭН   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж