Жозе Моуриньо “Челси” клубыг дасгалжуулж байгаад багийн эзэн Роман Абрамовичтай таагүй харилцааны улмаас 2007 онд багаа орхисон. Гэхдээ “Англид дахин ажиллах бол Орос тэрбумтны удирдлага дор дахин “Челси”-г дасгалжуулах уу” гэсэн сэтгүүлчийн асуултад Моуриньо “Мэдээж, тэгэлгүй яахав” хэмээн хариулжээ. Мөн “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Сэр Алекс Фергусон “тэтгэвэртээ гарах” цагт түүнийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнээр “Онцгой нэгэн”-ийг нэрлэж буй тухайд тэрбээр “Хамгийн төгс хувилбар гэвэл намайг эндэх ажлаа дуусгаад Англид очиход тэр дасгалжуулагч хэвээр л байх болно. Миний хувьд тэр бол босс. Тэр дасгалжуулагч нарын босс болохоор би түүнийг босс гэж дууддаг юм. Намайг Английн хөлбөмбөгт эргэн очиход Сэр Алекс “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч хэвээр байх болно гэдэгт итгэж байна” хэмээжээ.