Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ

Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж,  Улсын Их Хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр баталсан  Компанийн тухай хуулийн зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн хэмээн үзэж мэдээлэл ирүүлсэн билээ. Үндсэн хуулийн Цэц тус мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Энэ хуулийн хувьцаа эзэмшигчийн эрх, хүлээх хариуцлага, мөн эрх бүхий албан тушаалтны болон хувьцааны талаархи зарим зохицуулалт нь Үндсэн хуульд заасан иргэдийн үндсэн эрх болон тэгш эрхийн зарчмыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан аравдугаар сарын 10-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн Цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй болох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж