Герман хүн их зөнчийн дүр бүтээснийг үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Герман хүн их зөнчийн дүр бүтээснийг үгүйсгэв

“Der Spiegel” долоо хоногийн сонинд исламын эсрэг киноны гол дүрийг немц бүтээсэн гэдэг мэдээллийг Холбооны Мөрдөх Товчоо ор үндэсгүй гэсэн гэжээ. Өмнө нь тэр мэдээлэлд итгэсэн исламистууд ХБНГУ-д террор хийхээр занал хийсэн юм.

Гэвч "The Innocence of Muslims" кинонд ганц ч герман хүн тоглоогүй аж. Берлинээс ирүүлсэн асуулгад АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хариулахдаа уг кинонд герман жүжигчид тоглосон гэх ямар ч үндэслэл байхгүй гэжээ. “Der Spiegel” долоо хоногийн сонины редакциас ням гаригт тараасан мэдээнээс иш татан энэ тухай AFP агентлаг мэдээлсэн байна.

Германы хэт даврагч Абу Асад шашин нэгтэндээ хандан Германд террор хийхийг уриалсан захидлыг исламын нэг сайтад тавьсан тухай Германы хэвлэлээр хэд хоногийн өмнө мэдээлсэн байв. Исламын эсрэг их зөнч Мохаммедын тухай киноны гол дүрийг герман бүтээсэн гэж бичжээ. Өөрийн ухуулгадаа  Абу Асад лалынханд хандан исламын дайснуудын толгойг авч, “Герман цаашлаад Европт  лалын шашны эсрэг гэмт  хэргийн тоглоомыг таслан  зогсоох” тайлбартайгаар интернэтэд байрлуулахыг уриалжээ.

 Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж