Орчин үеийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө сондгойрч буй Английн нэрт дуучин Жейси Жей одоо байгаа өөрийн стиль имижэндээ ширүүн, харгис өнгө төрхийг харуулахыг зорьсон зургаа нэгэн сэтгүүлд тавьжээ. Гэсэн хэдий ч тэр үснийхээ засалтыг төдийлөн өөрчлөөгүй ч хурц тод нүүрний будалт хийлгэсэн чамин тансаг, дайчин бүсгүйн дүрээр олны анхаарлыг сэтгүүл дээрх зургаараа татсан байна. Өдгөө 24 настай залуу дуучдын нэг тэрбээр Британийн “Elle” сэтгүүлд ийнхүү зургаа тавьжээ. Жейси Жей уг сэтгүүлд мөн ярилцлага өгөхдөө нүүр будалт болоод өмссөн хувцас маань хүмүүст маш ширүүн, хүчирхэг өнгө төрхийг харуулсан байх. Гэхдээ хүүхэлдэй кинонд тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр ч зурагнууд байгаа шүү хэмээн хошигножээ. Түүнчлэн “ямар ч эмэгтэй хүн дур булаам, ихэмсэг өнгө төрхөөр бусдад харагдах сайхан шүү дээ. Тиймээс надад эмэгтэйлэг, дур булаам харагдуулсан бүх зураг маань надад их таалагдсан” гэжээ. Жейси уг сэтгүүлд нэрт загвар зохион бүтээгч Стелла Картнейгийн урласан хувцсыг өмссөн байна. Түүнчлэн тэрбээр “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа урьд өмнө тодорхой мэдээлэл хийдэггүй байсан хувийн амьдралын талаарх үзэл бодлоосоо ч мөн хуваалцсан байна. Учир нь Жесси ярилцлагынхаа үеэр хайртай хүнтэйгээ хуримаа хийж хүүхэдтэй болохыг хүсч байгаа талаараа мөн ярьжээ.
Э.Анхтуяа