“Цагаан ордон” цахим халдлагад өртжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

“Цагаан ордон” цахим халдлагад өртжээ

Өчигдөр АНУ-ын “Цагаан ордон” цахим халдлагад өртсөн тухай албаныхан мэдээлжээ. Гэхдээ хакерууд  “Цагаан ордон”-ы нууцын зэрэглэлд хамаарахгүй сүлжээнд нэвтэрсэн бөгөөд мэдээлэл алдагдсан гэх ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдаагүй байна. Харин “The Washington Free Beacon” вэбсайтын мэдээлсэнээр тэдгээр хакерууд БНХАУ-ын Засгийн газартай холбоотой бөгөөд “Цагаан ордон”-ы цэргийн удирдлагын сүлжээнд нэвтэрсэн гэж мэдээлжээ. Гэхдээ цагаан ордоны зүгээс энэхүү халдлага нь БНХАУ-тай холбоотой талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Тус сайтын мэдэгдсэнээр хакерууд хорлонтой хуурамч “e-mail” илгээн тухайн сүлжээнд холбогдон мэдээллүүдийг хакердах аргыг хэрэглэжээ. Ийм арга хэрэглэн сүлжээг хакердах нь ховор тохиолддог бөгөөд албаныхан хакеруудын байршлийг тогтоож чадсан гэнэ.  Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цахим хамгаалалтын албаны тагнуулын дарга хэвлэлд өгсөн ярилцлагандаа  сүүлийн үед БНХАУ-тай холбоотой хакерууд АНУ-ын Засгийн газрын албадууд болон Пентагонруу халдах нь ихэссэн тухай цухас дурьдаж байжээ. Өнгөрсөн онд  “Google” компани хуурамч “e-mail” илгээн “Gmail” ашиглагч хэдэн зуун хэрэглэгчдийн мэдээллийг хакердсан хэрэгт мөн л Хятадын хакеруудыг буруутгасан билээ. Тэдгээр хэрэглэгчдийн дунд АНУ-ын Засгийн газар болон цэргийн ажилчид байжээ.  Харин үүний дараа арван нэгдүгээр сард АНУ-ын тагнуулын албанаас анх удаа  Хятад улс удаа дараалан тус улсын үсрэнгүй технологийн мэдээллийг хулгайлсан тухай мэдэгдсэн байна.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж