Хорио цээрийн дэглэмийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Хорио цээрийн дэглэмийг цуцалжээ

Хэнтий аймгийн Галшар суманд гарсан малын галзуу өвчний улмаас тогтоосон хязгаарлалтын дэглэмийн хугацаанд нэмж өвчлөл гараагүй учир өчигдрөөс эхлэн хорио цээрийн дэглэмийг цуцлах сумын Засаг даргын шийдвэр гаргажээ. Мөн  Архангай аймгийн Цэнхэр,  Эрдэнэбулган суманд гарсан үхрийн хорт салст халуурал өвчний хорио цээрийн дэглэмийг аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр цуцалсан байна. Харин Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гарсан малын халдварт боом, Дархан-уул аймгийн дархан суманд гарсан гахайн мялзан, Хэнтий аймгийн Батноров суманд гарсан галзуу өвчний тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж