Ерөнхий Сайд С.Батболд өнөөдөр 15 цагт Төрийн ордон дахь өрөөндөө “Оюутны хотхон байгуулах” ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзахаар товлосон байв. Уулзалтын үеэр Засгийн газраас “Их сургуулийг хотхоноор хөгжүүлэх чиглэл” бодлогын баримт бичиг гаргасан бөгөөд хотхоныг барьж байгуулах, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр, газрын маргаан, техник эдийн засгийн үзүүлэлт зэрэг олон асуудлыг шийдэх ажил хэр ахицтай явж байгаатай танилцах, дүгнэх зорилготой байлаа. Гэсэн ч өнөөдрийн ажлын хэсгийнхэнтэй хийх уулзалт товлосон цагтаа болсонгүй. Учир нь БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хөдөө орон нутагт ажлаар яваад ирээгүй байгаа тул уг уулзалтыг маргааш хүртэл хойшлуулаад байна.
Б.Энхмандах