Ахмадын дэлхийн аваргаас медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Ахмадын дэлхийн аваргаас медаль хүртэв

Унгарын Зомбатхей хотноо есдүгээр сарын 18-23-нд болсон чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аваргаас Монгол Улсын тамирчин Ш.Баянмөнх мөнгө, хүрэл медаль хүртжээ. Тэмцээнд Монголын гурван тамирчин зодоглосноос “Хасу-Мегаватт” клубын тамирчин, ОУХМ Ш.Баянмөнх 41-45 насны ангилалд 130 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн байна. Тус ангилалд 20 орны 60 бөх өрсөлдсөн бөгөөд 130 кг-ын жинд Монгол, Казахстан, Турк, Франц, Унгар зэрэг таван орны найман бөх барилдаж, Ш.Баянмөнх эхний тойрогт Францын Янек Пармантье, хоёрдугаар тойрогт Казахстаны Аскар Шандаровыг ялж, аваргын төлөө Туркийн бөх Мустафа Баярамд ялагдсанаар мөнгөн медаль хүртжээ.

Мөн тэрбээр дэлхийн аваргын дараа болсон чөлөө бөхийн ахмадын элсний ДАШТ-д хүч үзэж, +90 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болсон байна. Тус жинд долоон орны 11 бөх өрсөлдсөнөөс Ш.Баянмөнх Иран, ОХУ-ын бөхчүүдийг ялж, Грек, Норвегийн бөхөд дийлджээ.

Ш.Баянмөнх өмнө нь 2009 онд Туркийн Анкара хотноо болсон ахмадын дэлхийн аваргаас 130 кг-д хүрэл медаль хүртэж байжээ.

Т.МАША

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж