Х.Баттулга, Ц.Нямдорж нарын маргааныг дэнсэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Х.Баттулга, Ц.Нямдорж нарын маргааныг дэнсэлнэ

УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхэд дэнслэх гэж байна.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хэвлэлийн бага хурал, "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн юм. Харин Х.Баттулга гишүүн үүнийг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд 2012 оны тавдугаар сарын 18-нд гомдлыг хэлэлцээд, сайд Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдоржийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан билээ.

Үүний дараа Ц.Нямдорж гишүүн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээрхи хоёр шатны шүүхийн шийдвэрийг дахин эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд хандсан юм. Тэгвэл Улсын Дээд шүү тэдний маргааныг өнөөдрийн хурлаараа хэлэлцэх гэж байна. Хуралд илтгэгч шүүгчээр Д.Тунгалаг оролцох ажээ. 

НЭМЭЛТ: 13:50 цагийн байдлаар.

Улсын
Дээд шүүх УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын маргааныг хэлэлцэж, шийдвэрээ
гаргалаа. Нэр төрд халдсан, нэр төр сэргээлгэх тухай асуудлаас үүссэн
энэ маргааныг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд анхан ба давж заалдах
шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин
шийдвэрлэх шийд гаргажээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд
асан Ц.Нямдорж 2013 оны гуравдугаар сарын 21-нд хэвлэлийн бага хурал,
"Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Зам, тээвэр, барилга,
хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сайдаар ажиллаж
байхдаа олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар
байгуулсан хэмээн мэдэгдсэн юм. Харин Х.Баттулга гишүүн үүнийг
гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр
Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу Хан-Уул дүүргийн
шүүхэд 2012 оны тавдугаар сарын 18-нд гомдлыг хэлэлцээд, сайд
Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдоржийг хэвлэл, мэдээллийн
хэрэгслээр уучлал гуйх ёстой гэж үзсэн юм.

Үүний дараа Ц.Нямдорж
гишүүн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд
гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй
болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн
шийдвэрийг хэвээр баталсан ч Улсын Дээд шүүхэд өнөөдрийн хурлаасаа хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхэд буцаалаа.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж