Д.Булган: С.Зориг маань баггүй хүн байсан

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Д.Булган: С.Зориг маань баггүй хүн байсан

УИХ-ын гишүүн асан С.Зоригийн
амийг хөнөөсөн хэрэгт ганц амьд гэрч байдаг нь түүний гэргий Д.Булган
юм. Монголчуудын сэтгэлийг сэртхийлгэсэн аллага болс­ны дараахан буюу
1998 онд Д.Булгантай  сэт­гүүлч Р.Даваажавын хийсэн ярилц­лагыг хүргэж
байна. Энэ бол Д.Булганы хэвлэлд өг­сөн цорын ганц ярилцлага юм.


-Та хоёр хэтэрхий жаргалтайн
хэрээр хэтэрхий богино амьдарч гэж нэгэн хүн дурссан байна билээ?

-Хүмүүс
гом­дож магадгүй, гэхдээ л ийм жаргал хүн бүрт тохиодоггүй юм. Би
өвгөндөө, «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ»
гэж хэлэхэд миний шар, «Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа эмгэн,
өвгөн болтлоо хамт байна за юу, хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ гараад,
уулын манаач болно за» гэдэг байж билээ. Бид хоёр үнэхээр л ойн манаач
болно гэдэг байсан юм. Би тэгэхэд, ойн манаач нь гэртээ суугаад
л, би хоо­лоо хийгээд л гээд эцэс төгс­гөлгүй олон сайхан юмыг
төсөөлдөг, олон сайхан бо­долд умбадаг байлаа. Би өвгөн­дөө, «Тэгэлгүй
яах вэ, хайрт минь, ойн манаач болоод хоёулаа дүнзэн бай­шин барьчихна.
Чиний бүх юмыг чинь би ажил хийгээд л олоод өгнө, чамайг сүүтэй
байлгахын тулд нэг үнээтэй байна. Бүх төрлийн ногоо тарина, бас тахиатай
байна, чи хэвтээд л номоо уншаад л, телевизороо үзээд л, хөгш­рөхийн
үед чи бид хоёр сансрын антенн авчих мөн­гөтэй болох байх аа, чи минь
найз нөхдөө уриад л, инээж хөхрөөд, шатраа тог­лоод сууж байгаарай,
ми­ний хайрт» гэдэг байлаа. (Уйлав)

-Таныг мөн­гөө
хэмнээд таксинд суудаг­гүй, тэр байтугай урагдсан гуталтай гадуур явж
байсан гэдэг?

-Би тоодоггүй байсан. Надад, манай гэр
бүлд илүү зарах юм байх­гүй. Би зах ороод хаана хямд­хан юм байна, хаана
100 төгрөгийн татуу байгааг хайж явдаг байсан, ихэнх цагаа тийм зүйлд
үрдэг байлаа. Би өвгөнийхөө ца­лингийн хэдийг нь амьд­ралдаа сайн хүргэх
ёстой. Тэглээ гээд өвгөнөө жимсээр тасалж байсангүй. Одоо эр­гээд
бодоход, энэ бол миний амьдралын хамгийн гоё үе байсан. Ийм сайхан
хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно.

-Зориг
гэж хэн байсан юм бэ?

-Хамгийн хүн­лэг хүн.
Энэ бол түүний хам­гийн гол чанар нь. Бүх хүнд тэр хүнлэг ханддаг
байсан. Хүний дайтай хүн байсан. Байгаа байдал нь ямар ч дүр эсгээгүй,
жүжиг тоглоогүй, баггүй, байгаа нь л тийм хүн. Зорилгодоо үнэнч,
ганц­хан хүнлэг л гэж хэлнэ. Энэ үг бол агуу том үг. Их зоригтой.

-Яг тэр үед хадмууд тань танд хэрхэн хандаж байсан бэ?

-(Уйлав). Ми­ний хадам ээж ухаантай, ховорхон хүн шүү дээ. Ээж маань тэр
үед надад, «Миний охин битгий уйл даа, чи л миний хүүг энэ хорвоо дээр
дэндүү жаргаасан юм шүү» гэж байсан. Оюунаа Англиас ирээд шууд над дээр
ирэхдээ, би бүх л замынхаа туршид чамайг л яана даа гэж бодож явсан гэж
билээ. Yнэхээр ма­най гэр бүл сайхан гэр бүл шүү.

-Та
өвгөний­хөө дүүг улстөрд орохоор шийдэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Оюунааг
улс­төрд орно гэхэд нь би хамгийн их айж байсан ч дотроо далдхан тэгж
ший­дээсэй гэж хүсч, горьдож байсан. «Улстөр рүү ор» гэж хэлэхээс би их
айж бай­сан. Аймшигтай гашуун турш­лага надад бий шүү дээ. Энэ мэдээг
дуулаад ийм гашуун зовлонг амссан хүний хувьд би дотроо шаналж л байсан.
Оюунаа надад, «Би ахынхаа тойрогт, ахыг минь сонгосон тэр хүмүүстээ
нэрээ дэвшүүллээ» гэсэн. Ин­гэж хэлэхэд нь би, дэвш гэж хэлж чадахгүй,
гэхдээ дэвшвэл баярлана. Хэрвээ энэ аймшигтай байдал да­хиад давтагдвал
маам (ээж) дийлэхгүй, би ч бас дийлэхэд хэцүү гэж хэлэхэд би шийдсэн гэж
байна лээ.

-Оюунааг ахын­хаа үйл хэргийг сайн
үргэлжлүүлнэ гэсэн үүднээс та дэмжсэн байх нь ээ?

-Миний өвгөн байнга тэмцэгч байсан. Ми­ний өвгөнийг хар хүч ирээд аваад
явчихсан. Энэ хүн шу­дарга амьдарч болдог юм байна, амьдрал мөнгөн дээр
тогтдоггүй юм байна гэд­­гийг надад ойлгуулж өг­сөн. Миний өвгөн үнэний
төлөө тэмцэгч лидер байсан. Зоригийг дэмждэг зөндөө хүн байсан. Одоо
Оюунаа маань цаашид өвгөний минь хэр­гийг үргэлжлүүлж, дуус­гаагүйг нь
гүйцээнэ ээ. (уйлав)

– Танд их баярлалаа.

Ярилцсан Р.Даваажав.

Эх сурвалж: www.24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж