Японд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Японд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөв

АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс өнөөдөр өглөө мэдээлснээр Японы зүүн өмнөд хэсгийн далайн эргээр 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр газар хөдлөлтийн гүн есөн километр бөгөөд газар хөдлөлтийн чичирхийллийн хэмжээ Японы зүүн хойд хэсэгт 96 километрээс  баруун  хойд хэсгийн  Мияко хот орчим хүртэл  550 километр болж өсчээ. Японы Газарзүйн хүрээлэнгээс мэдээлснээр дээрх газар хөдлөлт өнгөрсөн гуравдугаар сард Фүкүшимагийн АЦС-ыг сүйтгэсэн цунамийн  хэмжээнд арай хүрээгүй гэнэ. Албаны эх сурвалжууд газар хөдлөлт ойролцоогоор 30 минут үргэлжилж, нийслэл Токио хот орчмоор 5.1 магнитуд хүрсэн талаар мэдээлжээ.

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж