Ёкозуна Харумафүжи эхний барилдаандаа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Ёкозуна Харумафүжи эхний барилдаандаа түрүүлэв

Японы мэргэжлийн сумогийн дэвжээнээ хоёр башё дараалан босоо байж, ганц ч удаа өвдөг шороодолгүй түрүүлснээр сумогийн дээд цолд хүрсэн Харумафүжи Д.Бямбадорж ёкокуна цолтой анхны барилдаанаа хийжээ. Даваа гаригт эхэлсэн Бүх Японы сумогийн тэмцээний эхний өдөр тэрбээр учраа болгон дийлснээр түрүүлж, ёкозуна цолоо мялаасан аж. Сүүлийн шийдвэрлэх барилдаанд тэрбээр озэки Кисэносатог давсан гэнэ. Их аварга Хакухо М.Даваажаргалын тухайд хоёрдугаар тойргийн барилдаандаа Гүржийн сумоч Точиношинд өвдөг шорооджээ.

Мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж ийнхүү нэг өдөр үргэлжилдэг сумогийн үзүүлэх тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлж буй бөгөөд өмнө нь их аварга Фүтүбаяама, Акэбоно нар дээрх амжилт гаргаж байжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж