УИХ, Засгийн газрын гишүүн, ардчиллын алтан хараацай С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсанаас хойш 14 жил өнгөрчээ. Түүний хөшөөнд журмын нөхөд, хүндэлж явдаг хүмүүс нь жилд хоёр удаа, төрсөн өдөр, амь үрэгдсэн өдрөөр нь хүндэтгэл үзүүлдэг. Өнөөдөр С.Зориг агсны хорвоог орхисон гашуудалт өдөр. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ардчилсан намын гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийнхэн, ардчиллын анхдагчид, С.Зориг агсны найз нөхөд, гэр бүлийнхэн С.Зориг агсныг хүндэтгэн, хөшөөнд нь цэцэг өргөлөө.
Б.ЭНХ
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү
Б.ЭНХ