Колумбын Ерөнхийлөгч мэс засал хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Колумбын Ерөнхийлөгч мэс засал хийлгэнэ

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос маргааш буюу лхагва гаригт түрүү булчирхайн хорт хавдрын мэс засалд  орох болсноо өчигдөр мэдэгджээ. Сантосын биеийн байдлыг хариуцсан  эмчийн мэдээлж байгаагаар түүний хавдрыг авах бүрэн боломжтой бөгөөд мэс засал 97 хувийн амжилттай болох болно хэмээн мэдэгджээ. Латин Америкийн томоохон удирдагчдын нэг тэрбээр 2010 оны наймдугаар сарын долоонд Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон бөгөөд Колумбын Гадаад худалдааны сайд, Сангийн сайд, Үндэсний Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг тус тус хашиж байсан юм. Мануэль Сантос хамгийн сүүлд Перу улсад албан айлчлал хийж Латин Америк болоод Арабын холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтанд оролцсон байна. Тэрбээр мэс засал хийлгэж, биеэ эмчлүүлсний дараа үүрэгт ажилдаа эргэн  орох гэнэ.

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж