Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын Их Хурлаас 2011 оны аравдугаар сарын 6-ны өдөр баталсан Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн хэмээн үзэж мэдээлэл ирүүлсэн билээ. Үндсэн хуулийн Цэц тус мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд байгаа.
Энэ хуулийн хувьцаа эзэмшигчийн эрх, хүлээх хариуцлага, мөн эрх бүхий албан тушаалтны болон хувьцааны талаархи зарим зохицуулалт нь Үндсэн хуульд заасан иргэдийн үндсэн эрх болон тэгш эрхийн зарчмыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 10-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн Цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй болох тов гараад байна.
А.АМАР