Яагаад залуучууд гэж.
Тэд компьютерийн ард хамгийн их , хамгийн удаан хугацаагаар “шигддэг”
учраас. Тэднээс гадна бас өвдөх өндөр эрсдэлтэй хүмүүсийн тоонд суугаа ажил эрхэлдэг бүх мэргэжлийн хүмүүс мөн онгоц, машинаас огт салдаггүй бизнесменүүд ч багтаж байна.
Өвчин улам залуужсаар байна. Компьютерийн эрин эхлэх үед буюу 10 гаруйхан жилийн өмнө 55-60 насныхан л өвчилдөг байсан бол харин саяхан Германы ахлах ангийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар сурагчдын 12 хувьд нь энэхүү гайтай өвчний шинж тэмдэг илэрчээ.
“Хакерийн синдром” гэж яг юу юм бэ.
Хүний хөлний венийн хялгасан судас бүдүүрэхийг хэлж байна. Энэхүү өвчний илрэх гол шинж тэмдэг нь:
Хөл туухай дүүжилсэн мэт хүндрэх
Хөл хорсох мэт өвдөж зовуурилах
Хөлийн арын булчингийн энд тэнд судас овойж гүрдийн гарч ирэх.
Өвчлөх гол шалтгаан:
Өдөр бүр компьютерийн ард удаан хугацаагаар суухад хүний хөл ямар ч хөдөлгөөн хийхгүй. Өөрөөр хэлбэл таны хөлийн булчин огт ажилладаггүй. Хөлийн шилбэний арын булчинг удаан хугацаагаар ачаалал өгч ажиллуулаагүйн улмаас хөлийн венийн судсанд бөглөрөл үүсдэг. Судсанд хуримтлагдан бөөгнөрсөн илүүдэл бодис гадагшилж чадахгүй байгаагаас овоорч тэндээ судас нь бүдүүрч бүлтийж гардаг.
Хэрэв танд ийм шинж тэмдгүүд илэрсэн бол Та яах хэрэгтэй вэ.
Юуны өмнө Та хөдөлгөөний хэт дутагдалд орсон гэдгээ ухаар. Тэгээд
аль болох их, аль болох хол, өдөр бүр явган алх. Энэ л хамгийн оновчтой үр дүнтэй эмчилгээ хэмээн эмч нар зөвлөж байна.
Мөн эмийн эмчилгээ ч бий. Хөлөндөө зөгийн бал бусад эмийн ургамлын найрлагатай тусгай гель, тоснуудыг эмчийн зааврын дагуу түрх. Мөн тэд танд уухаар эм ч өгнө. Зүү, төөнүүрийн ардын эмчилгээ ч хийлгэж болно.
Гэвч энэ бүх эмчилгээний аргуудаас хамгийн үр дүнтэй нь амьдралынхаа өнөөгийн хэв маягаа өөрчлөх. Тэгээд амьдрал бол хөдөлгөөн гэдгийг ухаар. Та хэр их явган алхана төдий хэмжээгээр энэхүү “дургүй хүрэм” өвчнөөс ангижирч чадна.
Та шилдэг хакер болж болно харин “ Хакерийн синдром” танд огтхон ч хэрэггүй.
Эцэст нь танд явган алхахыг л зөвлөе.