Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

“Нуклер Энержи Монголиа”
ХХК нь 2008 оноос хойш Цөмийн энергийн салбарт явуулсан  үйл
ажиллагаараа  эх  орондоо анхдагч, тэргүүлэгч  нь болж, 40-50 хүний
бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж ирлээ. Манай байгууллага Цөмийн энергийн
салбарыг хөгжүүлэхийн тулд өөрийн орны эрдэмтэн, эрдэм шинжилгээний
ажилтны оюуны бүтээлийг дэмжиж, эрдэм шинжилгээний ажилд хамтран
ажилласнаар эх орныхоо байгалийн баялаг, түүний онцлогт тулгуурлан
бүтээлч ажиллагаа болгоход чиглэсэн шинэ нээлт ололтуудыг бий болгож
байна.

Дээрх нээлт, эрдэм шинжилгээний ажлуудыг хийж
гүйцэтгэхдээ Монгол улсын үндэсний  компанийн 100 хувийн 
санхүүжилттэйгээр хийж ирсэн. Мөн Монголын Цөмийн энергийн салбарт
үндэсний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд манай компани анхаарч,
ажлын байрны бүтцийг Монгол ажилчдаар бүрдүүлэх, тэдний   хөдөлмөрийн
хөлсийг өндрөөр үнэлэх бодлогыг тууштай баримталж ирлээ.

Гэтэл
сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай байгууллагын нэр хүндэд
халдах явдал удаа дараа гарч, байгууллага болон удирдлагын эсрэг
захиалгат бодит бус мэдээллүүд нийтлэгдэх боллоо. Энэхүү захиалгат
мэдээллийн ард Монгол улсын ирээдүйг өөрчлөх, уул уурхайн чухал салбарыг
бүхлээр нь өөрийн эрх  мэдэлдээ авах гэсэн гадаадын  хуулийн этгээд,
иргэдийн ашиг сонирхлыг дэмжсэн, эх орныхоо эрх ашгийг  худалдах гэсэн
хэсэг бүлэг хүмүүс байна гэж үзэж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Иймд дахин манай компаний үйл ажиллагаанд саад болохуйц хууль бус
ажиллагаа явуулж,  ажил хэргийн нэр хүндэд  халдвал Монгол Улсын Үндсэн
хуулийн язгуур эрх ашигт нийцүүлэн, зохих байгууллагад хандах болно
гэдгээ хатуу анхааруулж байна. Өнөөдрийг хүртэл бидний зорьж эхлүүлсэн
ажил эх орны маань ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр болно гэдэгт бид
итгэлтэй байдаг.

Иймд холбогдох байгууллагууд бидний эсрэг хийгдэж буй энэ зохисгүй үйлдэлд анхаарлаа хандуулна уу хэмээн хүсэж байна.

“Нуклер Энержи Монголиа” ХХК-ийн хэвлэл мэдээлэлийн алба
2012.09.26

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж