Арван гишүүн томилолттой байна

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Арван гишүүн томилолттой байна

УИХ-ын намрын чуулганы нээлт өнөөдөр боллоо. Түүнд 71 гишүүний арав нь оролцоогүй юм. УИХ-ын дарга З.Энхболдын танилцуулснаар таван гишүүн гадаадад, таван гишүүн орон нутагт ажиллаж байгаа аж. Харин УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээнд дурдсанаар өнөөдрийн 11.00 цагийн байдлаар гишүүн М.Батчимэг АНУ-д, Л.Болд, З.Баянсэлэнгэ нар Японд, М.Сономпил Германд тус тус УИХ-аас олгосон томилолтоор ажиллаж байна.

Харин гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар Дорнод, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нар Хөвсгөл, Ё.Отгонбаяр Булган аймагт тус тус ажиллаж байгаа юм байна.

                            Д.ОЮУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж