Facebook-ийн “like” буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Олон нийтийн сүлжээ сайтуудын дунд толгой цохихуйц амжилттай Facebook-ийн “like” хуудас буурч байгаа талаар албаны зарим эх сурвалжууд өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ. Дээрх мэдээллээр бол Facebook-ийг өдөр тутам  хэрэглэгчдийн  “like”-ын тоо 8.7 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Энэхүү бууралт нь Facebook үйлчилгээндээ дараагийн шинэ үйлчилгээгээ нэвтрүүлэх хэрэгтэйг харуулж байна хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар гэхэд  Facebook-ийн хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр 38 ам.доллараар унасан үзүүлэлттэй гарчээ. Facebook-ийн “like”-ийн тоо буурч байгаа үзүүлэлтийг Техасын “HoldEm Poker”-ийн вэб судалгааны үр дүнд харьцуулан гаргасан байна. Дээрх судалгаагаар өнгөрсөн лхагва гаригийн байдлаар Facebook-ийн “like” 96,317 гарсан бөгөөд өмнөх саруудад өдөртөө 20 мянгаас буурдаггүй байсан аж. Ийнхүү интернэт орон зайд Facebook-ийн фэнүүд хэдэн арваараа буурч байгаа бол Twitter, YouTube-ийн хэрэглэгчид харин өсч байгаа гэнэ.

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж