Д.Намсрайноров “өрх тусгаарлажээ”

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Д.Намсрайноров “өрх тусгаарлажээ”

Тун удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж буй дуучин Д.Намсрайноров Бөхийн өргөөний гадна эсгий цагаан гэрээ барьж, ойр хавьд явсан олон хүнийг саатаж зогсоход хүргэжээ. Зураг дээрх энэ гэрт түүний тоглолтын бүхий л ажил хийгдэх бөгөөд тоглолтын тасалбар худалдан авсан хүмүүс айраг ууж, алжаалаа тайлан, уран бүтээлчидтэй хөөрөлдөж болох юм байна. Аравдугаар сарын 10, 11-нд Монгол бөхийн өргөөнөө болох “Сэвлэг шиг, бүүвэй шиг” тоглолтын бүхий л ахуй нь монгол байх талаар түүний тоглолтын продюсер Гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ бодож, тооцоолсон бололтой. Д.Намсрайноров ч гэрийнхээ гадна нэг гарч, дотор нэг орж, Бөхийн өргөөний хавиар өдрийг өнгөрөөх болжээ. Тоглолтын тасалбар авахаар ирсэн хүмүүсийг айргаар дайлж цайлж байгаа энэ гэр сүндэрлэхэд л хүмүүс бүчих болсон гэнэ. Жинхэнэ монгол өргөөгөөр зочилж, айраг уугаад гарахыг хүсэхгүй хэн ч байх билээ дээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж