С.Зориг агсныг хүндэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

С.Зориг агсныг хүндэтгэнэ

Маргааш 11.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, ардчиллын анхдагчид С.Зориг агсныг хүндэтгэн, хөшөөнд нь цэцэг өргөх гэж байна.

УИХ, Засгийн газрын гишүүн, ардчиллын алтан хараацай С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсанаас хойш 14 жил өнгөрч байгаа юм. Түүний хөшөөнд журмын нөхөд, хүндэлж явдаг хүмүүс нь жилд хоёр удаа, төрсөн өдөр, амь үрэгдсэн өдрөөр нь хүндэтгэл үзүүлдэг юм.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж