З.Энхболд: Цахим парламент болно

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Цахим парламент болно

УИХ цахим хуудсаа шинэчилж, өнөөдөр нээлтийг нь хийлээ. Нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Хууль
тогтоох үйл ажиллагааг иргэд, сонгогчдод ил тод, нээлттэй болгох
зорилгоор УИХ-ын цахим хуудсыг шинэчилснийг УИХ-ын дарга онцоллоо.

Сонгогчид
парламентын цахим хуудсанд зочилсноор УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой
бүх талын мэдээ, мэдээллийг олж авахаас гадна хэлэлцэж буй хуулийн
төсөлд саналаа өгөх, онлайнаар санал хүсэлт илгээх, УИХ-ын гишүүд,
Байнгын хороодын цахим хуудсуудад зочлон дэлгэрэнгүй мэдээлэл авах
боломжтой нээгдэх юм байна. УИХ-аар хууль тогтоох үйл явцад иргэдийн
цахим оролцоог хангаж, цахим парламентыг хөгжүүлэхэд онцгой анхаарч
ажиллах болно гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. Ингэснээр сонгогчид дөрвөн
жилд нэг удаа саналаа өгөөд холбоо тасрах бус УИХ-аар хэлэлцэж байгаа
хуулийн төсөлд онлайнаар саналаа өгч, тусгуулан парламенттай амьд холбоо
үүсгэн ажиллах боломжтой болжээ.

УИХ-ын www.parliament.mn цахим
хуудас, Тамгын газрын цахим системийг програмчлалын технологийн хувьд
бүрэн шинэчилж, УИХ-ын бүх гишүүд, байнгын болон дэд хороод, Тамгын
газрын хэлтэс, алба тус бүрийг цахим дэд хуудастай болгожээ. Олон
нийтийн вэбсайт, твиттер, фейсбүүктэй ч холбох юм байна.

Ингэснээр
цахим засаглал, цахим парламент гэж нэрлэгдэх хэмжээнд хүрч буйгаа
УИХ-ын дарга хэллээ. Мөн төрийн байгууллагууд дотроос хамгийн нээлттэй
байгууллага болохоор УИХ хичээж ажиллахаа З.Энхболд дарга амлалаа.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж